“The MongolZ” өнөөдөр “GamerLegion” багтай тоглоно

“The MongolZ” өнөөдөр “GamerLegion” багтай тоглоно

Цахим спортын CS2 төрлийн 1.250.000 ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээн Саудын Араб улсын Рияад хотноо өнөөдөр (2025.08.20) эхэлнэ.

Тус тэмцээнд “The MongolZ” баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Герман болон Европыг холбооны “GamerLegion” багтай 19:00 цагт тоглоно. Хоёр баг энэ жил хоёрдугаар сард болсон IEM Katowice 2025 болон гуравдугаар сард болсон ESL Pro League Season 21 тэмцээнүүдэд учраа таарч манай залуус 2-0 харьцаагаар хожиж байжээ.

Тус тэмцээн нь гурван үе тоглож эхлэж хоёр үе хожсон баг нь цаашаа үргэлжилж тоглох бол хожигдсон баг нь хасагдах журмаар тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ