“The MongolZ” баг өнөөдөр шөнө “Aurora” багтай тоглоно

“The MongolZ” баг өнөөдөр шөнө “Aurora” багтай тоглоно

Цахим спортын CS2 төрлийн “The MongolZ” баг “BLAST Bounty Fall 2025” тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэмцээний шөвгийн наймын тоглолтод, Турк улсын Aurora баг манай залуусыг амлан авлаа. 

Тус тоглолт наймдугаар сарын 14-нөөc 15-нд шилжих шөнө 01:00 цагаас, BO3 журмаар Мальта Улсын BLAST-ын цэнгэлдэхээс явагдана. Хоёр баг 2024 оны гуравдугаар сараас хойш найман удаа учраа таарч тоглож байсан бөгөөд тавд нь The MongolZ” ялж байсан бөгөөд сүүлд IEM Dallas 2025 тэмцээнд таарсан бөгөөд 2:0 (Mirage 13-6, Dust2 13-11) харьцаагаар хожсон юм.

Тус тэмцээнд нийт 32 баг оролцсон бөгөөд эхний хоёр тоглолтууд онлайнаар болжээ. Манай залуус Серби улсын Белград хот дахь бэлтгэлийн газраас тоглосон бол эхний тоглолтоо ENCE баг амлаж 2:1 (Mirage 13-10, Dust2 9-13, Nuke 13-5) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтод PAIN баг амлан авч 2:0 (Dust2 13-11, Ancient 13-10, Nuke 0-0) харьцаагаар хожсон.

Энэхүү тэмцээн нь өвөрмөц, шинэлэг дүрэмтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд доогуур чансаатай баг нь дээгүүр чансаатай өрсөлдөгчөө “амлах” эрхтэй. Aurora баг Vitality, MOUZ, Spirit, The MongolZ гэх сонголтуудаас биднийг амлаж, тоглохоо мэдэгдсэн. Шөвгийн дөрөвт шалгарсан багууд ч мөн адил ижил дүрмийн дагуу өрсөлдөгчөө сонгох болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ