Цахим спортын CS2 төрлийн “The MongolZ” баг “BLAST Bounty Fall 2025” тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэмцээний шөвгийн наймын тоглолтод, Турк улсын Aurora баг манай залуусыг амлан авсан.
Улмаар тус тоглолт өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 14-нөөc 15-нд шилжих шөнө 01:00 цагаас, BO3 журмаар Мальта Улсын BLAST-ын цэнгэлдэхэд болж манай залуус 2-0 (Dust2 13-11, Mirage 16-13, Nuke 0-0) харьцаагаар хожсон юм. Тус тоглолтын хоёр дахь тоглолтод The MongolZ эхний 0-11 гэж эхлүүлсэн бөгөөд үлдсэн үед манай таван залуу гайхалтай байж 16-13 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан юм.
Тус тэмцээнд нийт 32 баг оролцсон бөгөөд эхний хоёр тоглолтууд онлайнаар болжээ. Манай залуус Серби улсын Белград хот дахь бэлтгэлийн газраас тоглосон бол эхний тоглолтоо ENCE баг амлаж 2:1 (Mirage 13-10, Dust2 9-13, Nuke 13-5) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтод PAIN баг амлан авч 2:0 (Dust2 13-11, Ancient 13-10, Nuke 0-0) харьцаагаар хожсон.
Энэхүү тэмцээн нь өвөрмөц, шинэлэг дүрэмтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд доогуур чансаатай баг нь дээгүүр чансаатай өрсөлдөгчөө “амлах” эрхтэй. Aurora баг Vitality, MOUZ, Spirit, The MongolZ гэх сонголтуудаас биднийг амлаж, тоглохоо мэдэгдсэн. Шөвгийн дөрөвт шалгарсан багууд ч мөн адил ижил дүрмийн дагуу өрсөлдөгчөө сонгох болно.