2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхлэлээ. Эхний тоглолт Франц болон Испанийн шигшээ багуудын хоород боллоо. Тоглолт эхлээд 20 дахь минутад Францаас алдаа гаргаснаар Испани торгуулийн цохилт гүйцэтгэх болсон.
Торгуулийн цохилтыг Испанийн тамирчин Микел Оярзабал амжилттай болгож тоглолтын тооны харьцааг нээж, тэргүүллийг багтаа авчирсан бол эцсийн цэгийг мөн Микел Оярзабал тоглолтын 58 дахь минутад дахин нэг гоол оруулснаар 2026 оны ДАШТ-ий аваргын төлөө Испанийн шигшээ шалгарч байна.
Тэд Англи болон Аргентины аль хожсонтой нь аваргын төлөө өрсөлдөнө.