2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө болж Английн шигшээ баг хүрэл медалийн эздээр тодорлоо.
Тоглолт эхлээд гурав дахь минутад Английн хагас хамгаалагч Деклан Райс өрсөлдөгчийнхөө бөмбөгийг тасалж, өөрөө тууж явсаар эхний гоолыг оруулсан бол 18 дахь минутад Англиас булангийн цохилт гүйцэтгэх үед Эзри Конса хаалганд мөргөснөөр багийнхаа хоёр дахь гоолыг оруулав.
Улмаар 37 болон 45+2 дахь минутад Букайо Сака дараалсан гоолууд оруулж, эхний үед Английн шигшээ дөрвөн гоолтойгоор Францыг илүүрхэж эхэлсэн юм.
Хоёрдугаар үе эхлээд гурван минут өнгөрч байхад Килиан Мбаппе Францын эхний гоолыг оруулсан бол 54 дэх минутад Баркало гоолдож үүний дараа 66 дахь минутад Килиан Мбаппе дахин гоолдсоноор Франц дараалсан гурван гоол оруулж тооны харьцааг ойртуулж 4-3 болгосон юм.
Харин үүний дараа торгуулийн цохилтоор Английн Сака амжилттай болгосноор хэт-трик хийж багтаа 5:3 гэсэн тэргүүллийг авчирсан юм. Шүүгч 7 минут сунгахад Осман Дембеле өөрийн нэр дээр гоол бүртгүүлж, 5:4 болгон тооны харьцааг ойртуулсан.
Гэсэн ч тоглолтын сүүлийн мөчид Жүд Беллингем өөрийн гоцлон тоглолтоор багийнхаа 6 дахь гоолыг оруулж, 6:4 гэсэн тооны харьцаагаар хожил авч, хүрэл медалийн эзэд боллоо.