Цахим спортын CS2 төрлийн “The MongolZ” баг “BLAST Bounty Fall 2025” тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэд өнгөрсөн шөнө дэлхийн CS2 төрлөөр тэргүүлж байгаа Францын “Team Vitality” багийг 2-0 (Mirage 13-7, Inferno 13-11, Dust2 0-0) харьцаагаар хожсон байна. Улмаар манай залуус “Team Vitality” багт 9 удаа дарааллаж ялагдаад байсан бөгөөд тус цувралыг зогсоосон байна. Энэ жил гэхэд энэ жил гэхэд зургаан удаа таарч байсан ч бүгдэд хожигдоод байсан юм.
Харин өнөөдөр (2025.08.17) 22:00 цагт “BLAST Bounty Fall 2025” тэмцээний аваргын төлөө ОХУ-ын “Team Spirit” багтай тоглох бөгөөд өмнө нь хоёр баг дөрвөн удаа таарч тоглоход гуравт нь хожигдож, нэгд нь хожиж байсан байна. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард болсон “ESL Pro League Season 21” тэмцээнд 0-2 (Dust2 11-13, Anudis 6-13) харьцаагаар хожигдож байжээ. Харин манай залуусын хожсон ганц тоглолтод “IEM Cologne 2024” тэмцээнд 0-2 харьцаагаар хожиж байсан юм.
Энэхүү тэмцээн нь өвөрмөц, шинэлэг дүрэмтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд доогуур чансаатай баг нь дээгүүр чансаатай өрсөлдөгчөө амлах хэлбэрээр явагддаг юм.
Тус тэмцээнд нийт 32 баг оролцсон бөгөөд эхний хоёр тоглолтууд онлайнаар болжээ. Манай залуус Серби улсын Белград хот дахь бэлтгэлийн газраас тоглосон бол эхний тоглолтоо ENCE баг амлаж 2:1 (Mirage 13-10, Dust2 9-13, Nuke 13-5) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтод PAIN баг амлан авч 2:0 (Dust2 13-11, Ancient 13-10, Nuke 0-0) харьцаагаар хожиж Мальта Улсын BLAST-ын цэнгэлдэхэд сүлжээгээр тоглох эрхтэй болсон юм.
Улмаар тус тоглолт манай залуус Туркийн Aurora Gaming багийг 2-0 (Dust2 13-11, Mirage 16-13, Nuke 0-0) харьцаагаар хожсон юм. Тус тоглолтын хоёр дахь тоглолтод The MongolZ эхний 0-11 гэж эхлүүлсэн бөгөөд үлдсэн үед манай таван залуу гайхалтай байж 16-13 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан юм.
K - D | +/- | ADR | Rating 2.1 |
---|---|---|---|
32 - 29 | +3 | 68.7 | 1.04 |
30 - 30 | 0 | 77.6 | 1.01 |
29 - 34 | -5 | 72.1 | 0.90 |
26 - 34 | -8 | 71.3 | 0.89 |
25 - 36 | -11 | 71.2 | 0.87 |
K - D | +/- | ADR | Rating 2.1 |
---|---|---|---|
41 - 24 | +17 | 103.6 | 1.44 |
42 - 27 | +15 | 86.8 | 1.40 |
29 - 29 | 0 | 68.2 | 1.07 |
26 - 28 | -2 | 69.0 | 1.02 |
25 - 34 | -9 | 62.3 | 0.86 |