Цахим спортын олимпийн наадам тэмцээний CS2 төрлийн 1.250.000 ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээн Саудын Араб улсын Рияад хотноо өчигдөр (2025.08.20) эхлэлээ.
Тус тэмцээнд “The MongolZ” баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Герман болон Европыг холбооны “GamerLegion” багтай тоглож 2-0 (Overpass 13-7, Inferno 13-3, Ancient 0-0) харьцаагаар хожиж шилдэг наймд үлдлээ.
Улмаар хагас шигшээд үлдэхийн төлөө Францын “3DMAX” багтай өнөөдөр шөнө (2025.08.22) 01:30 цагт тоглоно. Хоёр баг өмнө нь долоон удаа таарч тоглоход дөрөвт нь хожиж, гуравт нь хожигдож байжээ. Хамгийн сүүлд хоёр баг өнгөрсөн долдугаар сард болсон IEM Cologne 2025 тэмцээнд 2-0 (Nuke 13-2, Ancient 13-10) харьцаагаар хожиж байсан бол үүний өмнөх тэмцээн буюу дөрөвдүгээр сард болсон PGL Bucharest 2025 тэмцээнд 1-2 (Ancient 13-11, Inferno 10-13, Anubis 10-13) харьцаагаар хожигдож байжээ.
Тус тэмцээн нь гурван үе тоглож эхлэж хоёр үе хожсон баг нь цаашаа үргэлжилж тоглох бол хожигдсон баг нь хасагдах журмаар тоглоно.