"Улаанбаатар Амазонс" баг хасагдах шатанд Канадын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд Францын Бордо /Bordeaux/ хотод үргэлжилж байна. "Бордо 2025" тэмцээн өнгөрсөн шөнө эхэлсэн бөгөөд Монгол Улсаас "Улаанбаатар Амазонс" баг оролцож С хэсгийн эхний тоглотоо Тайландын багтай хийж 22-20 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо Францын багтай хийж 14-16 харьцаагаар хожигджээ. 

Улмаар хэсгээс хоёрдугаар байраар гарч хасагдах шатанд Канадын багтай өнөөдөр шөнө буюу наймдугаар сарын 22-ны шөнийн 00:25 цагт тоглохоор боллоо.

Манай багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Болор-Эрдэнэ, Б.Ариунцэцэг, Амари Робинсон нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ