The MongolZ-ын залуус Team Vitality багтай өнөөдөр 22:00 цагаас тоглоно

The MongolZ-ын залуус Team Vitality багтай өнөөдөр 22:00 цагаас тоглоно

Электрон тоглоомын "CS2" төрлийн 1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “IEM Cologne-2025” тэмцээн Герман улсын Кельн хотод болж байна.

Тус тэмцээний хоёрдугаар шатнаас Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд А хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр (2025.07.29) 22:00 цагаас Европын холбооны Team Vitality багтай тоглоно. Улмаар хожвол хагас шигшээгээс тоглолтоо эхлүүлэх бол хожигдвол B хэсгийн гуравдугаар байраар гарсан багтай хагас шигшээд үлдэхийн төлөө тоглоно.

Манай залуус Team Vitality багтай 2025 он гарснаас хойш таван удаа таарч тоглож бүгдэд нь хожигдоод байгаа бөгөөд сүүлд “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож 1-2 (Mirage 13-5, Dust2 4-13, Inferno 6-13) харьцаагаар хожигдож байжээ. 

The MongolZ энэ тэмцээний А хэсгийн эхний тоглолтоо Францын 3DMAX багтай тоглож 2-0 (Nuke 13-2, Ancient 13-10, Inferno 0-0) харьцаагаар хожсон бол шигшээ шатанд өрсөлдөх эрхийн төлөө Европын холбооны Team Falcons багтай тоглож 2-0 (Dust2 13-9, Mirage 13-9, Ancient 0-0) харьцаагаар хожсон юм.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ