Монголын жүдочид 11 медальтайгаар Улаанбаатарын их дуулгыг өндөрлүүллээ

Монголын жүдочид 11 медальтайгаар Улаанбаатарын их дуулгыг өндөрлүүллээ

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн нийслэл хотноо, “Степпе Арена”-д гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм.

Японы жүдочид 6 алт, нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ. Харин тэмцээнийг зохион байгуулагч Монголын жүдочид 3 алт, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэв.

IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравт жагслаа. Нийт 16 улс медаль хүртсэн байна.

ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН

ЭРЭГТЭЙ 60 кг:

  • 1.Хирото Ширакане (Япон)
  • 2.Хаяато Кондо (Япон)
  • 3.Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
  • 3. Изнаур Сааев (IJF)

ЭРЭГТЭЙ 66 кг:

  • 1.Абдурахим Нутфуллоев (Узбекистан)
  • 2.Денис Виеру (Молдав)
  • 3.Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)
  • 3. Жи Хюк Ян (БНСУ)

ЭРЭГТЭЙ 73 кг:

  • 1.Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
  • 2.Ахмадзод Масуди (Тажикистан)
  • 3.Лавжаргалын Анхзаяа (Монгол)
  • 3.Юүдай Танака (Япон)

ЭРЭГТЭЙ 81 кг:

  • 1.Юүхэй Оино (Япон)
  • 2.Гажимурад Омаров (АНЭУ)
  • 3.Адам Цечоев (IJF)
  • 3.Аскерби Гербеков (Бахрейн)

ЭРЭГТЭЙ 90 кг:

  • 1.Рикү Окада (Япон)
  • 2.Умар Бозоров (Узбекистан)
  • 3.Израпил Сагаипов (Бахрейн)
  • 3.Ихван Эдилсултанов (IJF)

ЭРЭГТЭЙ -100 кг:

  • 1.Антон Савицки (Украин)
  • 2.Зомбор Вег (Унгар)
  • 3.Николос Шеразадишвили (Испани)
  • 3.Саид Садрудинов (Бахрейн)

ЭРЭГТЭЙ +100 кг:

  • 1.Батхуягийн Гончигсүрэн (Монгол)
  • 2.Артём Золотухин (IJF)
  • 3.Денис Бачаев (IJF)
  • 3.Дайго Кагава (Япон)

ЭМЭГТЭЙ 48 кг:

  • 1.Мицүки Кондо (Япон)
  • 2.Марина Воробева (IJF)
  • 3.Алтаншагайн Мишээл (Монгол)
  • 3.Сабина Гилязова (IJF)

ЭМЭГТЭЙ 52 кг:

  • 1.Кокоро Фүжиширо (Япон)
  • 2.Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)
  • 3.Глафира Борисова (IJF)
  • 3.Юү Хон Яао (БНХАУ)

ЭМЭГТЭЙ 57 кг:

  • 1.Ксения Галицкая (IJF)
  • 2.Ана Виктория Пулиц (Хорват)
  • 3.Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)
  • 3.Мэгүми Фүчида (Япон)

ЭМЭГТЭЙ 63 кг:

  • 1.Болдын Ганхайч (Монгол)
  • 2.Кирари Ямагүчи (Япон)
  • 3.Нина Шимич (Хорват)
  • 3.Гаэтанэ Дебер (Франц)

ЭМЭГТЭЙ 70 кг:

  • 1.Утана Терада (Япон)
  • 2.Лу Лиү (БНХАУ)
  • 3.Дарханбатбаярын Есүй (Монгол)
  • 3.Юүн Гюн Фен (БНХАУ)

ЭМЭГТЭЙ -78 кг:

  • 1.Патрисиа Сампайо (Португал)
  • 2.Мами Үмэки (Япон)
  • 3.Александра Бабинцева (IJF)
  • 3.Пен Юү Шиао (БНХАУ)

ЭМЭГТЭЙ +78 кг

  • 1.Леа Фонтэйн (Франц)
  • 2.Жинесинуэр Аяиман (БНХАУ)
  • 3.Дамбадаржаагийн Номинзул (Монгол)
  • 3.Хелена Вукович (Хорват)

ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ