The MongolZ баг "IEM Cologne 2025" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

The MongolZ баг

Электрон тоглоомын "CS2" төрлийн 1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “IEM Cologne-2025” тэмцээн Герман улсын Кельн хотод болж байна.

Тус тэмцээний хоёрдугаар шатнаас Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд А хэсгийн эхний тоглолтоо Францын 3DMAX багтай тоглож 2-0 (Nuke 13-2, Ancient 13-10, Inferno 0-0) харьцаагаар хожсон бол шигшээ шатанд өрсөлдөх эрхийн төлөө Европын холбооны Team Falcons багтай тоглож 2-0 (Dust2 13-9, Mirage 13-9, Ancient 0-0) харьцаагаар хожсон юм.

Улмаар А хэсгийг сүүлийн тоглолтоо маргааш (2025.07.29) 22:00 цагаас Европын холбооны Team Virality багтай тоглоно. Улмаар хожвол хагас шигшээгээс тоглолтоо эхлүүлэх бол хожигдвол B хэсгийн гуравдугаар байраар гарсан багтай хагас шигшээд үлдэхийн төлөө тоглоно.

Манай залуус Team Virality багтай 2025 он гарснаас хойш 6 дахь удаагаа учран тоглох гэж байгаа бөгөөд сүүлд “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож 1-2 (Mirage 13-5, Dust2 4-13, Inferno 6-13) харьцаагаар хожигдож байжээ. 

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ