Лука Дончич Лэйкерстэй 3 жил, 165 сая ам.долларын гэрээг сунгахыг зөвшөөрлөө

Лука Дончич Лэйкерстэй 3 жил, 165 сая ам.долларын гэрээг сунгахыг зөвшөөрлөө

Лука Дончич улирлын дундах солилцоогоор Лос Анжелес Лэйкерс багт ирсэнээс хойш өнгөрүүлсэн эхний зургаан сар түүнд шинэ багийнхаа урт хугацааны гялалзсан ирээдүйг төсөөлөхөд хангалттай байсан. Тэрбээр ирэх зун чөлөөт агент болох байсан ч, Лэйкерстэй 2028 он хүртэл гурван жилийн 165 сая ам.долларын гэрээг сунгахаар тохиролцсон байна.

Тэрбээр гэрээнийхээ дагуу 2028 онд чөлөөт агент болох эрхтэй. Хэрэв тэгвэл таван жилийн 417 саяын гэрээг хийх эрхтэй болно. Хамгийн гол нь Лука гэрээ хийгээгүй бол ирэх зун чөлөөт агент болох байсан бөгөөд энэ гэрээг хийснээрээ тэр Лэйкерстээ ирээдүйгээ нэг мөр холбож буйг баталж байна. Гэрээ хийснийхээ дараахан Лука сагсан бөмбөгөөр хичээллэж буй 77 залуу тамирчид мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 5 сая $ хандивлаж байгаагаа зарласан байна. "Сагсан бөмбөг надад бүгдийг өгсөн. Дараагийн үедээ хариуг нь барих боломж надад олдож буй нь азтай хэрэг" гэж үүнийгээ тайлбарлав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ