Улаанбаатар ММС Энержи баг Эдмонтон их дуулгын хасагдах шатанд Каролина багтай тоглоно

Улаанбаатар ММС Энержи баг Эдмонтон их дуулгын хасагдах шатанд Каролина багтай тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн цуврал Канадад Эдмонтон их дуулгын 2025 оны тэмцээн наймдугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаас Улаанбаатар ММС Энержи баг оролцож байгаа бөгөөд С хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын Миами багтай тоглож 18-21 харьцаагаар хожигдсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо Венесуэл улсын Каракас багийг 21-10 харьцаагаар хожиж хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан байна.

Улмаар хасагдах шатан А хэсгийг тэргүүлсэн Порто Рико улсын Каролино багтай өнөөдөр шөнийн 02:20 цагт тоглоно.

Манай багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ