“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хасагдлаа

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хасагдлаа

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн 3х3 төрлийн Жакарта дэлхийн цуврал буюу “FIBA 3x3 Jakarta” тэмцээн энэ сарын 24-25 өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцох бөгөөд Улаанбаатар Амазонс болон Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн оролцоно. Монгол Улсын шигшээ баг урьдчилсан шатанд оролцох бөгөөд урьдчилсан шатны А хэсэгт АНУ болон Тайландын багуудтай нэг хэсэгт орсон. Шигшээ багийн эхний тоглолтоо АНУ-ын багтай хийж 5-18 харьцаагаар хоёр дахь тоглолтоо Тайландын багтай хийж 16-18 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр хожигдолтой болж хэсгээс урьдчилсан шатнаас хасагдлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Нарангоо, Л.Жавзандулам, Н.Номин-Эрдэнэ, Ц.Болорцэцэг нар багтсан.

Харин энэ удаагийн тэмцээнд үндсэн хэсгээс эхэлж байгаа Улаанбаатар Амазонс баг С хэсэгт орж эхний тоглолтоо урьдчилсан шатны А хэсгийг тэргүүлсэн багтай 17:10 цагт тоглох бол хоёр дахь тоглолтоо Германы Бон Баскет багтай 19:00 цагт тоглоно. Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Н.Нандинхүсэл, О.Хулан нар багтаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ