“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөнө

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн 3х3 төрлийн Жакарта дэлхийн цуврал буюу “FIBA 3x3 Jakarta” тэмцээн энэ сарын 24-25 өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцох бөгөөд Улаанбаатар Амазонс болон Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн оролцонон. Монгол Улсын шигшээ баг урьдчилсан шатанд оролцох бөгөөд урьдчилсан шатны А хэсэгт АНУ болон Тайландын багуудтай нэг хэсэгт орсон. Шигшээ багийн эхний тоглолт өнөөдөр 1@:30 цагт АНУ-ын багтай хийх бол хоёр дахь тоглолтоо 13:20 цагт Тайландын багтай хийнэ. Улмаар хэсгээ тэргүүлбэл үндсэн хэсгийн С хэсэгт Монгол Улсын Улаанбаатбар Амазонс болон Германы Бон Баскет багуудтай хасагдах шатанд шалгарахын төлөө тоглоно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Нарангоо, Л.Жавзандулам, Н.Номин-Эрдэнэ, Ц.Болорцэцэг нар багтсан.

Харин энэ удаагийн тэмцээнд үндсэн хэсгээс эхэлж байгаа Улаанбаатар Амазонс баг С хэсэгт орж эхний тоглолтоо урьдчилсан шатны А хэсгийг тэргүүлсэн багтай 17:10 цагт тоглох бол хоёр дахь тоглолтоо Германы Бон Баскет багтай 19:00 цагт тоглоно. Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Н.Нандинхүсэл, О.Хулан нар багтаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ