Электрон тоглоомын "CS2" төрлийн 1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “IEM Cologne-2025” тэмцээн Герман улсын Кельн хотод болж байна. Тус тэмцээний хасагдах буюу шигшээ шатны тоглолт өнөөдөр /2025.08.01/ 21:45 цагаас Монголын "The MongolZ" баг болон Украйн улсын Natus Vincere багтай Ланкс цэнгэлдэхэд тоглоно. Тус цэнгэлдэхэд манай залуус анх удаагаа тоглох гэж байгаа бөгөөд хоёр баг сүүлд тавдугаар сард болсон PGL Astana 2025 тэмцээний хэсгийн шатанд тоглож 2-0 (Inferno 13-11, Mirage 13-11, Dust2 0-0) харьцаагаар хожиж байжээ. Улмаар энэ тэмцээнд хожвол В хэсгийн тэргүүлсэн ОХУ-ын Team Spirit багтай тоглох бол хожигдвол тэмцээнийг өндөрлүүлэх юм.
The MongolZ энэ тэмцээнд хоёрдугаар шатнаас тоглож эхэлсэн бөгөөд А хэсгийн эхний тоглолтоо Францын 3DMAX багтай тоглож 2-0 (Nuke 13-2, Ancient 13-10, Inferno 0-0) харьцаагаар хожсон бол шигшээ шатанд өрсөлдөх эрхийн төлөө Европын холбооны Team Falcons багтай тоглож 2-0 (Dust2 13-9, Mirage 13-9, Ancient 0-0) харьцаагаар хожсон юм. Тус тэмцээний Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд А хэсгийн сүүлийн тоглолтоо өнгөрсөн шөнө Франц улсын Team Vitality багтай тоглож 0-2 (Mirage 5-13, Inferno 8-13, Overpass 0-0) харьцаагаар хожигдож шигшээ буюу хасагдах шатанд шилдэг 6 багаас тоглохоор боллоо.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.