Холливудын жүжигчдийн хуулбарыг өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хоригложээ

Холливудын жүжигчдийн хуулбарыг өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хоригложээ

Калифорнид жүжигчдийн зураг, дуу хоолойны дижитал хуулбарыг ашиглахыг хязгаарласан байна. Энэ тухай Америкийн Телевиз, радио уран бүтээлчдийн холбоо (SAG-AFTRA)-аас иш татан LA Times мэдээлэв.

АНУ-ын мужийн амбан захирагч Гэвин Ньюом Холливуд кино салбарын төлөөлөгчдийн эрх ашгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлах тухай хоёр хуульд гарын үсэг зурлаа.

Амьд жүжигчний дуу хоолой, дүр төрхийг дижиталд хуулбарлахыг зөвхөн тухайн уран бүтээлчийн эрх ашгийг хуульч, үйлдвэрчний эвлэл төлөөлж байгаа тохиолдолд л зөвшөөрнө.

Калифорни мужид өв залгамжлагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нас барсан жүжигчдийн дуу хоолой, дүрсний дижитал хуулбарыг ашиглахыг бүрэн хоригложээ.

SAG-AFTRA-ийн дарга Фран Дрешер "Хиймэл оюун ухаан нь зөвхөн уран бүтээлчдийг төдийгүй бүх салбарын ажилчдад заналхийлж байна" гэсэн юм.

2023 онд SAG-AFTRA жүжигчид, ялангуяа кино үйлдвэрлэлд хиймэл оюун ухааныг ашиглахыг хязгаарлахыг шаардсан ажил хаялтыг зохион байгуулсан. Энэ хугацаанд кино үйлдвэрлэл бараг зогссон, олон төслийг хойшлуулсан эсвэл цуцалсан байна. Өмнө нь Билли Эйлиш, Никки Минаж нар хөгжмийг хиймэл оюун ухаанаас хамгаалахыг хүсч байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ