3х3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

3х3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 11-ны өдөр эхэлнэ.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орны нийт 160 гаруй тамирчин оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлөх тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй шигшээ баг:

  • Алтангэрэлийн Азбаяр
  • Ганцолмонгийн Болор-Эрдэнэ
  • Лхагваагийн Авирмэд
  • Сангадоржийн Биндэръя

Эрэгтэй шигшээ баг тэмцээний B хэсэгт Хятад, Нидерланд, Япон, Бениний хүчирхэг багуудтай учраа таарсан бөгөөд хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой хоёр баг playoffs-т шалгарна.

Эмэгтэй шигшээ баг:

  • Бат-Эрдэнийн Ариунцэцэг
  • Базаргүрийн Энхтуул
  • Цэнджавын Болорцэцэг
  • Өлзийбатын Индра

Харин эмэгтэй шигшээ баг C хэсэгт Герман, Польш, Израил, Кени улсын багуудтай таарсан. Тоглолтууд маргааш 10:00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ.

Монгол багуудын тоглолтын хуваарь:

2024.09.11.

  • 17:45. Эмэгтэй. Монгол - Герман
  • 19:35. Эмэгтэй. Монгол - Кени

2024.09.12.

  • 17:20. Эрэгтэй. Монгол - Япон
  • 19:10. Эрэгтэй. Монгол - Бенин

2024.09.13.

  • 17:45. Эмэгтэй. Монгол - Израил
  • 19:35. Эмэгтэй. Монгол - Польш

2024.09.14.

  • 16:45. Эрэгтэй. Монгол - Нидерланд
  • 19:10. Эрэгтэй. Монгол - Хятад

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ