3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ.
Тэмцээний C хэсэгт Герман, Польш, Израил, Кени улсын шигшээ багтай таарсан Монголын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Германы эсрэг хийж 15-20 харьцаагаар хожигдоод байсан юм. Харин хоёр дахь тоглолтоо Кенийн шигшээ 21-5 харьцаагаар илүүрхэв.
Тус тоглолтод багаараа нийт 7 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосон бөгөөд Б.Ариунцэцэг, Б.Энхтуул нар тус бүр гурван удаа холын зайн шидэлтээс оноо авсан.
Кенийн эсрэг авсан оноо:
Эмэгтэй шигшээ баг дараагийн тоглолтоо есдүгээр сарын 13-ны баасан гарагт 17:45 цагаас Израилын шигшээ багтай хийнэ. Одоогоор нэг хожил нэг хожигдолтой хэсэгтээ 3-рт бичигдэж байна.