БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон марафонд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөн юм. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ. Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орж Бостон марафонд уралдах эрхээ авлаа.
Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөж байсан билээ.