The MongolZ Германы BIG багийг ялснаар Туркийн багтай тоглохоор боллоо

The MongolZ Германы BIG багийг ялснаар Туркийн багтай тоглохоор боллоо

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод үргэлжилж байна. 

Ази тивээ төлөөлөн анх удаа Монголын "The MongolZ", "ATOX Esports" болон Хятадын "Lynn Vision" гэсэн гурван багууд оролцсон наадамд "The MongolZ" баг ганцаараа хэсгийн шатаа давж, хасагдах шатанд үлдэв. Тэд өчигдөр орой Германы "BIG" багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийж, 2-1 (Ancient 19-22, Nuke 13-11, Mirage 13-9) харьцаагаар хожлоо.

Ийнхүү The MongolZ шилдэг 12  багийн нэг болсон бөгөөд дараагийн шатанд Туркийн "Eternal Fire" багтай тоглоно. Хоёр баг өмнө "IEM Cologne 2024" тэмцээний Play-in шатанд учраа таарахад 2-1 харьцаагаар монгол баг хожиж байв. Тус тоглолт өнөөдөр орой 19:00 цагаас болно.

Манай баг В хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Францын 3DMAX багтай хийж 0-2 (Anubis 9-13, Ancient 11-13) харьцаагаар хожигджээ. Улмаар B хэсгийн дунд хүснэгт рүү унаж Испаний KOI багийг 2-0 (Inferno 13-1, Mirage 13-0) хожиж B хэсгийн дунд хүснэгтийн шөвгийн найм үлджээ.

Шөвгийн наймд ОХУ-ын Team Spirit 1-2 (Ancient 13-9, Anubis 4-11, Nuke 11-13) харьцаагаар хожигдож, дахин хожигдох эрхгүй болсон юм. Улмаар B хэсгийн доод хүснэгтийн хагас шигшээд манай баг 9z Team 2-0 (Nuke 13-10, Ancient 13-10) хожиж, B хэсгийн доод хүснэгтийн аваргын төлөө 3DMAX багтай дахин урчаа таарчээ. Энэ удаа харин манай баг 2-0 (Anubis 13-8, Ancient 13-7) харьцаагаар хожиж, Плэй оффын тоглолтод оролцох эрхээ авсан байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ