Жүдо бөхийн “Их дуулга” 2025 онд Улаанбаатарт болно

Жүдо бөхийн “Их дуулга” 2025 онд Улаанбаатарт болно

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд зохион байгуулах цуврал тэмцээний хуваарийг албан ёсоор танилцуулав.

Шинэ оны хамгийн эхний тэмцээн хоёрдугаар сарын 1, 2-нд Францын Парис хотод болох “Их дуулга” юм. Тэгвэл ДАШТ-ийг зургадугаар сарын 13-20-нд Унгарын Будапешт хотод зохион байгуулахаар болжээ.

Харин энэ тэмцээнээс нэг сарын дараа буюу долдугаар сарын 25-27-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Их дуулга”-ын цуврал тэмцээн болох хуваарьтай байна.

2025 онд олон улсын жүдо бөхийн холбооноос “Их дуулга” ангиллын 10 тэмцээн зохион байгуулахаар баталжээ. Тус ангиллын тэмцээнүүдийн хуваарийг танилцуулъя.

  • Хоёрдугаар сарын 1, 2-нд  Парисын “Их дуулга”
  • Хоёрдугаар сарын 14-16-нд Бакугийн “Их дуулга”
  • Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд Ташкентын “Их дуулга”
  • Гуравдугаар сарын 21-23-нд Тбилисийн “Их дуулга”
  • Гуравдугаар сард Анталиягийн “Их дуулга”
  • Тавдугаар сарын 02-04-нд Душанбегийн “Их дуулга”
  • Тавдугаар сарын 09-11-нд Астанагийн “Их дуулга”
  • Долдугаар сарын 25-27-нд Улаанбаатарын “Их дуулга”
  • Аравдугаар сарын 17-19-нд Абу Дабигийн “Их дуулга”
  • Арванхоёрдугаар сарын 06-07-нд Токиогийн “Их дуулга”

Ташрамд дурдахад, 2024 он дуусахаас өмнө “Их дуулга” ангиллын гурав, олон улсын нээлттэй найман тэмцээн болох хуваарьтай. Мөн Европын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ