Монголын эмэгтэй баг Гүрж, эрэгтэй баг Болгарын багтай тоглоно

Монголын эмэгтэй баг Гүрж, эрэгтэй баг Болгарын багтай тоглоно

Унгар улсын нийслэл Будапешт хотноо хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын олимпиад энэ сарын 10-23-нд болж байна. 45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож байгаа юм. Эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна.

Монгол Улсын эмэгтэй баг таван тоглолтод тав хожсоноор 181 орноос тоглолтын чанараар гуравдугаар байрт жагсаж явна. Тэд өнөөдөр буюу зургаа дахь өргийн тоглолтоо Гүржийн багтай хийнэ. Монголын эрэгтэй баг таван тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдолтойгоор 196 орноос 53 байрт эрэмбэлэгдэж байна. Тэд өнөөдөр Болгарын багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ