Гавьяат тамирчин Б.Баасанхүү багшдаа автомашин бэлэглэлээ

Гавьяат тамирчин Б.Баасанхүү багшдаа автомашин бэлэглэлээ

"Парис-2024" олимпын жүдо бөхийн эмэгтэй -48 кг-ын жингийн барилдаанд мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү өөрийн дасгалжуулагч багш М.Бундмаадаа автомашин бэлэглэжээ. Монгол Улсын гавьяат тамирчин, түүний дасгалжуулагч М.Бундмаа "Дасгалжуулагч хүний хөдөлмөрийг үнэлж ийм сайхан машин бэлэглэсэн Б.Баасанхүү шавьдаа үнэхээр их баярлалаа. Аав ээж хоёрт, ханьд нь маш их баярлалаа" хэмээжээ. Олон улсын хэмжээний мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин, Б.Баасанхүү нь "Сүлд" спорт хороонд харьяалагддаг.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ