Аса аварга

Аса аварга

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа есдүгээр сарын 27-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс Сүмо бөхийн их аварга Асашорюү Д.Дагвадоржийг онцолж байна. Тэрбээр 1980 оны есдүгээр сарын 27 –нд Улаанбаатар хотод төржээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчи зиндаанд түрүүлсэн байна.

Мөн 2005 онд нэг жилийн бүх башод түрүүлсэн анхны сүмоч болсон. Өмнө гарч ирж байсан гадны ёкозүна нар болох Акэбоно, Мүсашимарү нар 200 хол кг давсан биеийн арал жингээр ааглан барилддаг байсан бол 2001 онд дөнгөж 129 кг байсан Асашорюү харьцангуй хөнгөн жинтэй бөхөд тооцогддог байсан тул өөрийн хурд, хүч, мэхний давууд суурилан маш хурдтай, ширүүн барилдаануудыг үзүүлж байсан байна. Сүүлдээ жин харьцангуй нэмж 145 кг орчим болсон ба өрсөлдөгчтэйгээ тулж барилдах нь илүүтэй болсон. Жин нэмэгдэхийн хэрээр хурд саарсан боловч олонх бөхчүүдээс илүү хурдтай хэвээр үлджээ.

158 кг Котомицүкиг өргөж шидэж байсан нь түүний хүч хэр ихийг харуулах нэг жишээ юм. Бэлтгэлийн үеэр 200 кг цээжнээс шахдаг гэсэн мэдээлэл байдаг. Түүний зодог тайлах ёслол 2010 оны аравдугаар сарын 3-нд болж байв. Түүнд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ