Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа

Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа

Жил бүрийн 10 сарын гуравдугаар долоо хоногийн лхагва гаригт тохиодог “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг СЭЗИС-иас гарган 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон нийтэд ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна.  

Уралдааны зорилго:

Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх. 

Эсээний сэдэв: Ёс зүйтэй шийдвэр гаргалт 

Хамрах хүрээ:

  • Оролцогчийн ангилал 1. Их, дээд сургуулийн оюутнууд  
  • Оролцогчийн ангилал 2. Салбарын мэргэжилтнүүд  

Тавигдах шаардлага: 

  • Судалгаа шинжилгээнд үндэслэн бичсэн өөрийн бүтээл байх; 
  • Эсээ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;  
  • Үгийн тоо 1000-1200 байх;  

Шагнал: Ангилал тус бүрд эхний 3 байрыг шалгаруулна.  

I байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг; 

II байр – Өргөмжлөл, 700,000 төгрөг; 

III байр – Өргөмжлөл, 500,000 төгрөг; 

Ивээн тэтгэгч: Хас банк  

Дэмжигч байгууллага: “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК 

Ёс суртахуунаараа манлайлъя уриан дор явагдаж буй эсээ бичлэгийн уралдаанд та бүхнийг оролцохыг уриалж байна.  

 

Удирдамж: UFE - Global Ethics day 2024 - "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" эсээ бичлэгийн уралдаан - YouTube

Веб сайт: UFE

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ