Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Испаний Барселона клуб талбайдаа Германы Байерн Мюнхэн клубтэй тоглож 4-1 харьцаагаар Барса бутниргэжээ.
Тоглолтын салхийг Барсагаас эхний минутад Рафинья Диас оруулсан бол хариу гоолыг 18 минутад Харри Кэйн оруулж тэнцүүлжээ. Гэвч Барсагаас Роберт Левандовски 36 минутад гоолдож 2-1 харьцаагаар Барса тэргүүлж өндөрлөжээ. Улмаар хоёрдугаар хагас эхлэхэд Рафинья Диас 45 болон 56 минутад гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.
Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд
Аталанта 0 : 0 Селтик
Брест 1 : 1 Байер Леверкузен
РБ Лейпциг 0 : 1 Ливерпүүл
Манчестер Сити 5 : 0 Спарта Прага
Ред Булл 0 : 2 Динамо Загреб
Бенфика 1 : 3 Фейеноорд
Барселона 4 : 1 Байерн Мюнхэн
Атлетико 1 : 3 Лилль
Янг Бойз 0 : 1 Интер