Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-нд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт японы алдар бөх Рисако Кавайтай барилдана. С.Цэрэчимэд ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.