"Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдгүүдийг танилцуулж байна

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 17-нд хөшгөө нээлээ. 13 төрөлд шилдгүүдийг тодруулан “Хангарьд” цомыг гардуулсан юм.

Тус наадмын Монгол уралдаант хэсгийн шилдэг бүтээлээр “Өмнөдийг зорих замд” кино тодорсон төдийгүй шилдэг найруулагчаар кино төслийн удирдагч Сувидын Баттулга шалгарав. Энэхүү кино нь Өмнөд Солонгос болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл гэдгээрээ онцлогтой.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдгүүд

Шилдэг зохиолч: Ц.Мөнхням (Зорчигч)

Шилдэг эрэгтэй гол дүр: С.Ариунбямба (Үхлийн тойрог)

Шилдэг эмэгтэй гол дүр: У.Уранчимэг (Хувь заяа)

Шилдэг дууны найруулагч: Vanilla Sky Studio (Үхлийн тойрог)

Шилдэг хөгжмийн зохиолч: И Ки Жүн (Өмнөдийг зорих замд)

Шилдэг эвлүүлэгч: Н.Батболд (Үхлийн тойрог)

Шилдэг зураглаач: Б.Отгонзориг (Пагмадулам)

Шилдэг эрэгтэй туслах дүр: Жон Жунг Ү (Өмнөдийг зорих замд)

Шилдэг эмэгтэй туслах дүр: О.Цэнгэл (Зорчигч)

Шилдэг зураач: Ц.Хүрэлбаатар (Пагмадулам)

Шилдэг нүүр хувиргагч: Г.Хос-Эрдэнэ (Үхлийн тойрог)

Шилдэг найруулагч: С.Баттулга (Өмнөдийг зорих замд)

Шилдэг кино: “Өмнөдийг зорих замд”  

Наадмын хүрээнд гарах кинонууд аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд “Тэнгис”, “Өргөө-ШангриЛа” салбар, “Cinema next” кино театруудын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ