Монгол Улсын эрэгтэй шигшээ баг эзэн орны тамирчдыг хожлоо

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг эзэн орны тамирчдыг хожлоо

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд оролцож байна.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо эзэн орны Сингапурын багтай хийж 22-10 харьцаагаар хожиж А хэсгийг тэргүүлж эхэллээ.

Хэсгийн сүүлийн тоглолтоо 20:35 цагт Хонгконгийн эсрэг хийнэ. Манай багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ