ATOX Esports баг дэлхийн аваргуудад хожигдлоо

ATOX Esports баг дэлхийн аваргуудад хожигдлоо

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод үргэлжилж байна. 

Анх удаа Монголын "ATOX Esports" баг D хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтдоо дэлхийн аварга Францын "Team Vitality" багт 2-0 (Inferno 11-13, Nuke 13-7) харьцаагаар хожигдлоо.

Ийнхүү ATOX Esports дунд хүснэгт рүү унасан бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны орой 22:30 цагаас "Team Falcons" багтай тоглоно.

"ATOX Esports" бүрэлдэхүүнд дасгалжуулагч Гансүхийн Төгөлдөр "flyNN",  Батболдын Ган-Эрдэнэ "dobu", Батбаярын Бат-Энх "kabal", AWP-er - Нямдоржийн Түвшинтөгс "ANNIHILATION", Бямбадалайн Тэмүүлэн "MiQ", Оюунбилэгийн Ялалт "yAmi" гэсэн тоглогчид тоглож байна.

ESL Pro League-н өмнөх долоо хоногт А, В хэсгийн тоглолтууд болсон бөгөөд В хэсэгт Монголын хоёр дахь баг "The MongolZ"-ын плэй оффын тоглолтод шалгарсан бөгөөд  ирэх долоо хоногт тус тоглолт эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ