Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ”, 39.4-т “…Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлээд авсан.

Харин “орон гарсан” албан тушаалын томилгоо, сонголт баахан асуудал дагуулаад байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Өнгөрсөн долоо хоногт Бүлгийн даргад УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ГБХНХ-ын сайд байсан Л.Энх-Амгалан хоёрын нэр дуулдаад байсан. Л.Энх-Амгалан илүү дэмжлэгтэй байгаа бололтой. Учир нь, түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болгох дэмжлэг нь УИХ-ын гишүүдэд дарамт болж очих болжээ. “...Л.Энх-Амгаланг Бүлгийн даргад дэмжихгүй” гэсэн гишүүдийг “...АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан тухай яриа Төрийн ордон, УИХ хавиар тарсан байна. Тодруулбал, ийм дарамт Засгийн газарт “...Олон удаа сайд болдог гишүүдийг дахин битгий сайд болго” гэх шаардлагыг намдаа, Ерөнхий сайдад тавьж байсан 30 гишүүдийн дийлэнх нь хүлээж авчээ. Дашрамд, АТГ бол хуулиараа Ерөнхий сайдын харьяанд байдаг6 Тус газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 116 (7613)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ