Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 93 орны жүдоч өрсөлдөж буй тус тэмцээний долоо дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Б.Гончигсүрэн барилдаж байгаа бөгөөд С хэсэгт орж, эхний тойрогт хийлсэн билээ. Дараагийн тойрогт Египтийн бөх Мохамед Аборакиатай барилдаж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Японы бөх Хёга Отатай барилдаж цэвэр ялж шилдэг наймд шалгарлаа. Хэсгийн аваргын төлөө С хэсгийг толгойлсон Тажикстаны бөх Темүр Рахимовтой барилдаж базари, юүко үнэлгээгээр хожиж байгаад ялагдлаа.
Улмаар манай бөх дагах барилдаанд IJF-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа Тамерлав Башаевтэй барилдаж цэвэр ялагдаж тавдугаар байрт орлоо.
Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн А хэсэгт орж, эхний тойрогт Нидерландын бөх Карин Стивенсонтой барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.
Монголын баг хоёр бөх болох К.Ёолк, Б.Ганхайч нарын хүрэл медальтайгаар 14-р байрт эрэмбэлэгдэж байна.