The MongolZ Ази багуудаас анх удаа Мажорын аваргын төлөө шалгарч үлдлээ

The MongolZ Ази багуудаас анх удаа Мажорын аваргын төлөө шалгарч үлдлээ

1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд зургадугаар сарын 3-ний өдөр эхлэсэн билээ.

Шигшээ шатны шилдэг дөрвөн багийн тоглолт болж дууслаа. Өнгөрсөн шөнө The MongolZ Бразилийн Pain Gaming багтай тоглож 2-0 (Mirage 13-5, Anubis 13-5) харьцаагаар хожлоо. Улмаар Ази багуудаас анх удаа Мажорын аваргын төлөө шалгарч үлдлээ. Өмнө нь ийм амжилт үзүүлж байсан баг байхгүй бөгөөд хамгийн дээд амжилт нь Шанхай Мажорт The MongolZ баг шөвгийн наймд шалгарч байсан юм. Харин аваргын төлөө Европын холбооны Vitality багтай өнөөдөр шөнө буюу зургадугаар сарын 23-ны шөнийн 03:00 цагт тоглоно. Өмнө хоёр баг 2025 он гарсаар дөрвөн тэмцээнд таарсан бөгөөд бүгдэд нь манай залуус хожигдож байжээ.

Шөвгийн найман багийн тоглолтоо The MongolZ-ын залуус Европын холбооны FaZe Clan багтай тоглож 2-0 (Mirage 13-9, Anubis 13-11) харьцаагаар хожсон билээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг тоглох бөгөөд тэдний нэг болох The MongolZ баг гуравдугаар шатнаас тоглолтууд зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэлээ. Эхний тоглолт Бразилийн FURIA багтай тоглож 13-11 (Inferno) харьцаагаар хожигдоод байсан бол дараагийн тоглолтоо Хойд Америкийн Liquid багтай тоглож 13-7 (Ancient) харьцаагаар хожсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо өнгөрсөн шөнө Хятадын Lynn Vision Gaming багтай тоглож 13-7 (Nuke) харьцаагаар хожлоо. Тус тоглолт бүгд BO1 буюу нэг л тоглолтоор шийдэгдсэн юм. Харин өнгөрсөн шөнө хоёр хожил, нэг хожигдолтой бол Европын холбооны FaZe Clan багтай (Ancient 11-13, Anubis 4-13) харьцаагаар хожигдсон юм. Улмаар The MongolZ хоёр хожил, хоёр хожигдолтой болж хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Европын холбооны G2 Esports баг тоглож (Ancient 13-6, Dust 28-25) харьцаагаар хожиж, манай залуус шигшээ шатанд шалгарсан билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

Харин Монголоос оролцож байгаа нөгөө баг болох "Chinggis Warriors" эхний шатнаас оролцож 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. "Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', Б.Өнөдэлгэр 'controlez', З.Ундрахбаяр 'ROUX', Я.Ариунжаргал 'ariucle', Э.Төгс-Эрдэнэ 'efire', Б.Содбилэг 'cool4st' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ