Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "Улаанбаатар Дэлхийн Их Дуулга" тэмцээний аваргаар Сербийн Лиман баг тодорч, "MVP" тоглогчоор Марко Стиваноич тодорсон байна.
Тус тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг оролцож тоглосон бөгөөд D хэсэгт багтаж эхний тоглолтоо Литва улсын баг Гарздай багтай тоглож 16-21 харьцаагаар, дараагийн тоглолтоо Германы Сагс Бонн Телеком багтай тоглож нэмэлт цагт 19-20 харьцаагаар хожиж, хэсгийг тэргүүлсэн билээ.
Улмаар шигшээ шатанд Катарын Доха багтай тоглож эцсийн мөчид 14-15 харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт үлдэж, хагас шигшээд Сербийн Лиман багт 21-16 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар тоглосон билээ. Энэ бүрэлдэхүүнээрээ 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тус тэмцээн нь зургадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.