The MongolZ дэд байрт орж, 170 мянган ам.долларын шагнал хүртлээ

The MongolZ дэд байрт орж, 170 мянган ам.долларын шагнал хүртлээ

1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд зургадугаар сарын 3-ний өдөр эхлэж өнгөрсөн шөнө буюу зургадугаар сарын 23-ны шөнө Европын холбооны Vitality Монголын The MongolZ багтай тоглож 1-2 (Mirage 13-5, Dust2 4-13, Inferno 6-13) харьцаагаар Vitality ялжээ. 

Улмаар энэ жил хожигдол ховорхон амссан Vitality баг нь 500 мянган ам.долларын шагнал хүртжээ.

Харин The MongolZ-ын залуус дэд байрт орж 170 мянган ам.доллар хүртэж, мажорын түүхэн дэх Ази тивийн баг анх удаа аваргын төлөө шалгарч үлдсэн баг байлаа. Мөн мажорын аваргын төлөө үлдсэн хамгийн залуу баг болсон байна.

 

 

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг тоглох бөгөөд тэдний нэг болох The MongolZ баг гуравдугаар шатнаас тоглолтууд зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэлээ. Эхний тоглолт Бразилийн FURIA багтай тоглож 13-11 (Inferno) харьцаагаар хожигдоод байсан бол дараагийн тоглолтоо Хойд Америкийн Liquid багтай тоглож 13-7 (Ancient) харьцаагаар хожсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо өнгөрсөн шөнө Хятадын Lynn Vision Gaming багтай тоглож 13-7 (Nuke) харьцаагаар хожлоо. Тус тоглолт бүгд BO1 буюу нэг л тоглолтоор шийдэгдсэн юм. Харин өнгөрсөн шөнө хоёр хожил, нэг хожигдолтой бол Европын холбооны FaZe Clan багтай (Ancient 11-13, Anubis 4-13) харьцаагаар хожигдсон юм. Улмаар The MongolZ хоёр хожил, хоёр хожигдолтой болж хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Европын холбооны G2 Esports баг тоглож (Ancient 13-6, Dust 28-25) харьцаагаар хожиж, манай залуус шигшээ шатанд шалгарсан билээ.

Улмаар хасагдах шатны шөвгийн найман багийн тоглолтод The MongolZ-ын залуус Европын холбооны FaZe Clan багтай тоглож 2-0 (Mirage 13-9, Anubis 13-11), хагас шигшээд Бразилийн Pain Gaming багтай тоглож 2-0 (Mirage 13-5, Anubis 13-5) харьцаагаар хожиж аваргын төлөө үлдсэн билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

Харин Монголоос оролцож байгаа нөгөө баг болох "Chinggis Warriors" эхний шатнаас оролцож 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. "Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', Б.Өнөдэлгэр 'controlez', З.Ундрахбаяр 'ROUX', Я.Ариунжаргал 'ariucle', Э.Төгс-Эрдэнэ 'efire', Б.Содбилэг 'cool4st' нар тоглож байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ