The MongolZ анх удаа Мажорын шилдэг дөрвөн багийн нэг боллоо

The MongolZ анх удаа Мажорын шилдэг дөрвөн багийн нэг боллоо

1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд зургадугаар сарын 3-ний өдөр эхлэсэн билээ.

Шигшээ шатны шилдэг найман багийн тоглолт болж дууслаа. Өнгөрсөн шөнө The MongolZ Европын холбооны FaZe Clan багтай тоглож 2-0 (Mirage 13-9, Anubis 13-11) харьцаагаар яллаа. Улмаар манай залуус өмнөх Шанхайн Мажор тэмцээний амжилтаа ахиулж шилдэг дөрвөн багийн нэг болсон бол тэднийг хагас шигшээд өнөөпөр шөнө буюу зургадугаар сарын 22-ны өглөө 06:30 цагт Бразилийн Pain Gaming багтай тоглоно. Хоёр баг энэ жил PGL Cluj-Napoca 2025 тэмцээн дээр таарч тоглож 2-1 харьцаагаар The MongolZ хожиж байжээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг тоглох бөгөөд тэдний нэг болох The MongolZ баг гуравдугаар шатнаас тоглолтууд зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэлээ. Эхний тоглолт Бразилийн FURIA багтай тоглож 13-11 (Inferno) харьцаагаар хожигдоод байсан бол дараагийн тоглолтоо Хойд Америкийн Liquid багтай тоглож 13-7 (Ancient) харьцаагаар хожсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо өнгөрсөн шөнө Хятадын Lynn Vision Gaming багтай тоглож 13-7 (Nuke) харьцаагаар хожлоо. Тус тоглолт бүгд BO1 буюу нэг л тоглолтоор шийдэгдсэн юм. Харин өнгөрсөн шөнө хоёр хожил, нэг хожигдолтой бол Европын холбооны FaZe Clan багтай (Ancient 11-13, Anubis 4-13) харьцаагаар хожигдсон юм. Улмаар The MongolZ хоёр хожил, хоёр хожигдолтой болж хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Европын холбооны G2 Esports баг тоглож (Ancient 13-6, Dust 28-25) харьцаагаар хожиж, манай залуус шигшээ шатанд шалгарсан билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

Харин Монголоос оролцож байгаа нөгөө баг болох "Chinggis Warriors" эхний шатнаас оролцож 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. "Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', Б.Өнөдэлгэр 'controlez', З.Ундрахбаяр 'ROUX', Я.Ариунжаргал 'ariucle', Э.Төгс-Эрдэнэ 'efire', Б.Содбилэг 'cool4st' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ