Индиана Пэйсэрс талбайдаа ялалт байгуулж, NBA-ын цомын эзэд долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо

Индиана Пэйсэрс талбайдаа ялалт байгуулж, NBA-ын цомын эзэд долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо

NBA-ын аваргын төлөөх цувралд дорнод бүсээс Индиана Пэйсэрс, өрнөд бүсээс Оклахома Сити Тандер багууд үлдээд байгаа билээ. Өнөөдөр цувралын зургаа дахь тоглолт Пэйсэрс багийн талбайд болж 191-108 харьцаагаар хожиж цувралыг 3-3 харьцаатай болгон тэнцүүлж, NBA-ын цомын эзэд долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо.

Өнөөдрийн тоглолтод Пэйсэрс тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагаст 30 оноог авч эсрэг багтаа 9 оноог алдаж улмаар тэргүүллээ алдалгүй онооны зөрүүг 26 болгож байснаар хожил байгуулсан байна.

Цувралын долоо дахь тоглолт даваа гарагийн өглөө буюу зургадугаар сарын 23-ны өглөө 08:00 цагт Тандерын талбайд болно. Тус тоглолтод хожсон баг нь 2024-25 оны NBA-ын аварга болно.

Өнөөдрийн тоглолтод Пэйсэрсээс Эндрев Немхард 17 оноо, 3 таслалт, Паскал Сиакам 16 оноо,13 самбар, Тайрис Халибөртэн 14 оноо, 5 дамжуулалт, 2 таслалт, сэлгээнээс Оби Топпин 20 оноо, Беннедик Маттурн 12 оноог авсан байна. Эсрэг багаас Шай Гилжус Александр 21 оноо, Жэйлин Уйлиамс 16 оноог авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ