NBA-ын аваргын төлөөх цувралд дорнод бүсээс Индиана Пэйсэрс, өрнөд бүсээс Оклахома Сити Тандер багууд үлдээд байгаа билээ. Өнөөдөр цувралын тав дахь тоглолт Тандер багийн талбайд болж 109-120 харьцаагаар зочид буюу Тандер хожиж цувралыг 2-3 харьцаагаар тэргүүлж эхэллээ.
Тус тоглолтод Жэйлин Уйлиамс замналынхаа дээд 40 оноог авч багаа тэргүүлсэн бол Шай Гилжус Александр 31 оноо, 10 дамжуулалт, 2 таслалт, 4 хаалт, сэлгээнээс Аарон Виггинс 14 оноог авсан байна. Эсрэг багаас Паскал Сиакам 28 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 3 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Аарон Несмит 14 оноо, Тайрис Халибөртэн 4 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, сэлгээнээс ТиЖи Макконел 18 оноог авсан байна.
Цувралын зургаа дахь тоглолт Индиана Пэйсэрсийн талбайд зургадугаар сарын 20-ны өглөө 08:30 цагт болно. Пэйсэрс хожвол цувралыг 3-3 болгож тэнцүүлж долоо дахь тоглолтоор цувралыг шийдэх бол Тандер хожвол NBA-ын түүхэнд анх удаа аваргын цомыг хүртэх юм.