Жүдо ДАШТ: Өнөөдөр Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар барилдана

Жүдо ДАШТ: Өнөөдөр Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар барилдана

Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 93 орны жүдоч өрсөлдөж буй тус тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно.  Манай улсаас -70 кг жинд эмэгтэйчүүдээс Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар барилдана.

Б.Ням-Эрдэнэ В хэсэгт орж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Ливаны бөх Акулина Лбчайебтэй барилдана. Харин Д.Есүй D хэсэгт багтаж эхний тойрогт Унгарын бөх Софи Хунозбастай барилдах бол ялбал Польшийн бөх Катарзына Полсобиерайскатай барилдана.

ДАШТ-ийг Японы баг дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүлсэн хэвээр байгаа бол Монголын баг хоёр бөх болох К.Ёолк, Б.Ганхайч нарын хүрэл медальтайгаар 10-р байр руу дэвшлээ. 16 орон ямар нэгэн медаль хүртээд байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ