Пеньяны шинэ гудамжийг Ким Чен Ун охиныхоо хамт нээлээ

Пеньяны шинэ гудамжийг Ким Чен Ун охиныхоо хамт нээлээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун, түүний охин Ким Жу Э  хоёр нийслэл Пеньяны шинэ гудамж нээх ёслолд оролцлоо гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. 

“Чонви” буюу “Авангард” нэртэй  шинэ гудамж нь 80 давхар болон өндөр өндөр  орон сууцны барилга, нийгэм ахуйн олон төв бүхий архитектурын шинэ шийдэлтэй юм байна. 

Энэ шинэ гудамжийг барьсан БНАСАУ-ын авангард залуучуудын төлөөлөл энэ байгууламжаа  “Эх орон, ард түмэндээ барьж байгаа бэлэг” гэж тэмдэглэжээ.

Ким Чен Уныг охинтойгоо  ирэхэд нь хөгжим эгшиглэж, цугларагсад “ура” цуурайтуулан угтсан байна.  БНАСАУ-ын удирдагч тус улсын залуучуудыг эх орны  бахархал гэж нэрлээд, залуучуудын хүчээр социалист улс байгуулах үйлст амжилт олж  ирээдүйд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Үүний дараа удирдагч Ким Чен Ун БНАСАУ-ын төрийн  болон Солонгосын Хөдөлмөрийн намын бусад удирдагчдыг байлцуулан улаан тууз ёслол төгөлдөр хайчилжээ. Задгай талбайд баярын концерт тоглож ёслолын буудлага хийснээр  шинэ гудамж нээх  арга хэмжээ өндөрлөсөн байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 16. Пүрэв. №050 (5968)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ