Б.Баасанхүү Жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Б.Баасанхүү Жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод эхэллээ. 107 орны 658 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 бөх зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, эмэгтэй -48, -52 кг жингийн барилдаанууд болоход эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү алтан медаль авлаа.

Тэрбээр "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж финалд шалгарсан. Финалд Италийн Ассунта Скуттог цаг дуусах мөчид вазари үнэлгээгээр ялж медалийн тавцанд зогсов.

Түүний энэхүү медаль нь Монголчуудын Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авч байгаа зургаа дахь медаль юм. Мөн Б.Баасанхүү нь  сүүлийн дөрвөн тэмцээнд ийнхүү алтан медаль хүртэж байгаа энэ ажээ. 

gZzaSA2qFEJ3VPL.jpeg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ