• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол үндэстний дархлаанд чанаргүй эм заналхийлж байна

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Монголчууд гурван саяулаа, дундаж наслалт нь 65. Дэлхийн долоон тэрбум хүнээс бид ген, цус, удам угсаагаараа ялгардаг. Тэгвэл бидний амьд явах эрх, эрүүл мэндэд хамгийн ойроос заналхийлж байгаа нэг том хүчин зүйл нь эмийн зохисгүй хэрэглээ болоод чанаргүй эм юм. Энэ тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа эмийн үйлчлэл зургаан сарын настай бөгөөд манай улс эмийн чанар, хугацаа, хадгалалтдаа хэрхэн анхаардаг тухай сурвалжилсан. Харин энэ удаад манай улсад орж ирж буй эм ихэвчлэн ямар улсаас орж ирж байгаа тухай хөндөхөөр бэлтгэлээ. 

ЭНЭТХЭГ УЛСААС 423 ТӨРЛИЙН ЭМ ИМПОРТООР АВДАГ

Сонгинохайрхан дүүргийн эмнэлзүйн лаборант Б.Хандсүрэн “Манай улсад импортоор ирж буй эмийн 70 хувь нь Европоос ирдэг гэсэн судалгаа бий. Ялангуяа Энэтхэг, Солонгос улсаас ирдэг. Эмийн чанарыг тодорхойлсон нарийн судалгаа манай улсад ховор. Мөн импортоор орж ирж буй эмийг МХЕГ хариуцаж, хараа хяналт тавьдаг байсан.

Одоо энэ тогтолцоо алга. Тиймээс ард иргэд эмийн чанарт эргэлзэх нь аргагүй. Бидний хувьд бүх эмэнд шинжилгээ хийгээд байх боломжгүй. Ихэвчлэн түүврийн аргаар шинжилгээ, судалгааг хийдэг” гэсэн юм.  Манай улсын зах зээл дээр эргэлдэж буй эмийн 80 хувь нь гаднаас импортоор орж ирдэг ажээ. Ингэхдээ хамгийн их буюу 423 төрлийн эм бэлдмэлийг Энэтхэг улсаас импортолдог байна.

Харин Германаас 369, БНСУ-аас 261 төрлийн эм худалдаж авдаг юм. Мөн 2018 онд хийсэн судалгаагаар эдгээр эмийн 15 хувь нь бүртгэлгүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Харин 2019 онд хийсэн судалгаагаар энэ тоо 11 хувь болж буурсан байдаг. Гэтэл өнгөрсөн жил Төрийн аудитын байгууллага төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн. Үүгээр 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоосон байна. Тэгвэл бидний эмийнхээ ихэнх хувийг авдаг Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эм хэр чанартай бол. ДЭМБ-аас Монголд сүрьеэгийн эсрэг эм нийлүүлдэг Энэтхэгийн “Svizera” үйлдвэрийн эм бэлдмэлийг баталгаагүй гэж тодорхойлсон. Гэвч бид уг үйлдвэрийн баталгаагүй эм, бэлдмэлийг өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа юм.

Тодруулбал монголчуудын нас баралтын гол шалтгаануудын эхний зургадугаарт тооцогдож буй сүрьеэ өвчнөөр жилд 4000 гаруй хүн оношлогдож байгаа юм. Тэгвэл энэ өвчнөөр өвдсөн өвчтөн ихэвчлэн Энэтхэгийн “Svizera” үйлдвэрт үйлдвэрлэсэн эмийг түгээмэл хэрэглэдэг ажээ. Ялангуяа манай улсад сүрьеэ өвчний эрчимтэй эмчилгээнд өргөн хэрэглэдэг Рифампицин 150мг+Изониазид 75 мг+Этамбутол 275 мг+Пиразинамид 400 мг хавсарсан эм нь шаардлага хангахгүй нь тогтоогджээ. 

“ЦАХИМААР ЗАРЖ БУЙ ИХЭНХ ЭМ НЬ БҮРТГЭЛГҮЙ”

Бид өнөөдөр өвдөх эрхгүй мэт амьдарч байна. Хэрэв өвдлөө гэхэд юунд итгэх вэ. Эрүүл мэндийнхээ төлөө мөнгө хайрлалгүй авч хэрэглэсэн ч тэр нь шаардлага хангахгүй, чанаргүй байхаар яах вэ. Эрүүл мэнд цаашлаад амь насаараа тоглуулсаар байх уу.  ЭЭХХЗГ-ын эм шинжлэх лабораторийн дарга эм зүйн ухааны доктор Э.Сарнайзул “Лабораторид эмийн түүхий эд болоод биологийн идэвхит бүтээгдэхүүнийг шинжилдэг.

Бидний хувьд дэлхий дахинд ашигладаг багажаар дотоодын болон импортоос орж ирж байгаа эмийн чанарын хяналтын шинжилгээг хийдэг. Шинжилгээний хувьд лабораторид ирж буй эмийн үйлчлэгч бодис нь байгаа эсэх, агууламж нь олон улсын баримт бичиг стандартын дагуу байна уу гэдгийг шинжилдэг.

Эм шинжлэх лаборатори 2022 онд нийт 1957 дээж 20242 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэсэн” гэжээ. Харин биобэлдмэлын хяналтын улсын байцаагч Х.Солонго “Иргэд эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд http://licemed.mohs.mn/  цахим санд хандаж тухайн эмийн мэдээлэл хүчинтэй хугацаа, хэрэглэх заавартай танилцах боломжтой. Мөн сүүлийн үед иргэд цахимаар эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэн.

Тэгвэл онлайнаар борлуулж буй дийлэнх эм нь улсын бүртгэлд бүртгэлгүй байдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд чанарын баталгаа хийгдээгүй байна гэсэн үг” гэсэн юм. Мөн  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжинд зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг. Ийнхүү нэг эмэнд дунджаар 7-8 үзүүлэлтээр шалгалт хийдэг" гэв. 

ЭНЭТХЭГ, БНХАУ-ЫН ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 40 ГАРУЙ ХУВЬ НЬ ХУУРАМЧ

ДЭМБ-аас ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын эмийн үйлдвэрлэлийн 40 гаруй хувь нь хуурамч, тухайн улсдаа хэрэглэдэггүй, хөгжингүй, буурай орнууд руу бизнесийн шугамаар шахах зориулалтаар үйлдвэрлэдэг хэмээн зарласан билээ.  Узбекистан улсын эрүүл мэндийн яам Энэтхэгийн компанийн үйлдвэрлэсэн ханиадны сиропыг хэрэглэсэн 18 хүүхэд амиа алдсан тухай мэдээлсэн. Тус  эмийг үйлдвэрлэсэн "Marion Biotech" компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, шалгалтын ажлыг эхлүүлснээ Энэтхэгийн эмийн хэрэглээг зохицуулах газар мэдэгджээ.

Тэгвэл Энэтхэгээс манай улсад нийлүүлж буй ханиадны сиропон эмийн чанарт анхаарч, хяналт тавьж буй эсэх талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мэдээлэл хийсэн юм. "Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар хөвмөл, сироп хэлбэрийн 225 нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Үүнээс 25 нэрийн эм буюу 11.1 хувь нь Энэтхэг улсаас бүртгэгдсэн сироп эм эзэлж байгаа юм. Энэ оны байдлаар 31 аж ахуйн нэгж байгууллагын 86 худалдааны нэршлээр, 21 улсаас 45 үйлдвэрлэгчийн 15.873 флакон сиропон эмэнд 292 импортын лиценз олгогдсон байгаа.

Харин Энэтхэг улсын зургаан үйлдвэрлэгчийн 16 худалдааны нэршилтэй 591.877 флакон сироп эмийг импортлох хүсэлт гаргасан долоон эм ханган нийлүүлэх байгууллагад 23 удаагийн импортын лиценз олгосон" гэлээ. Тэгэхээр 18 хүүхдийн амийг авч одсон үхлийн эм манай улсад худалдаалагдсаар байна гэсэн үг. “Улмаар 693 байгууллагад 9.543 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилласан. Зөвлөн туслах үйлчилгээний явцад БНЭУ-д үйлдвэрлэгдсэн сироп эмтэй холбоотой зөрчил илрээгүй" гэж харьяа байгууллагаас нэмэлт тайлбар хийсэн ч үүнд 100 хувь итгэх нь зөв үү.  Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд чанаргүй эмийн золиос болох учиргүй. 

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЛАБОРАТОРИ ШААРДЛАГАТАЙ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа. Энэхүү газар нь эрдэнэт хүний амь, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй.

Гэвч одоогоор өөрийн байргүй, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү хангалтгүйгээс гадна эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан асуудал байгааг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Зэндмаа онцолж байсан юм.  

Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 4196 нэрийн эм бүртгэлтэй байгаагийн 80 хувь нь импортоор орж ирдэг. Сүүлийн  жилүүдэд хатуу зохицуулалттай улс орноос оруулж ирэх эмийн хэмжээ буурч байгаа гэсэн мэдээллийг тус газрынхан өгч байв. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарч, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон.

Мөн “Олон улсад эмийн чанарын хяналтыг найман үзүүлэлтээр гаргадаг бол манайд ердөө гурвыг нь л хийж байгаа. Энэ байдлыг сайжруулахад таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж шийдвэрлэх боломжийг хайж байна” гэж хэллээ.  Үнэхээр эмийн чанарын асуудал яригдаж буй энэ үед импортоор орж ирж буй эмийг үнэн бодитоор шинжлэх лаборатори нэн чухал байгааг энэ удаагийн нийтлэлээрээ бид хөндлөө. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
"Бусдад туслахуй анагаах ухааны...
С.Чинзориг: Эмийн чанар болон...

Монгол үндэстний дархлаанд чанаргүй эм заналхийлж байна

Kuzmo 2023-02-15

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах