NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Сан Антонио Спөрс багтай багтай энэ улирлын эхний тоглолтоо хийж эцсийн мөчид 116-118 харьцаагаар Лейкэрс ялалт байгууллаа.
Улмаар энэ улирлын долоон хожил, хоёр хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа бол Спөрс улирал эхлэснээс хойш тав дараалж хожил байгуулсан ч, сүүлийн хоёр тоглолтод хожигдол хүлээж өрнөд бүсийн тавдугаар байр руу уналаа.
Өнөөдрийн тоглолтод Лейкэрсээс Лука Дончич 35 оно, 9 самбар, 13 дамжуулалт, 5 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 22 оноо, 10 самбар, 2 хаалт, Маркус Смарт 17 оноо, 5 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас гарааны тоглогчид болон сэлгээнээс хоёр арваас дээш оноог авсан бол энэ дундаас Виктор Вямбаняма 19 оноо, 8 самбар, Стифэн Кастл 16 оноо, сэлгээнээс Жереми Сохан 16 оноог авчээ.

