"The MongolZ" баг "Spirit" багийг хожиж, IEM Chengdu 2025 тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

CS2 тоглоомын ээлжит тэмцээн болох 1 сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Chengdu 2025" болж байна. Тус тэмцээний хасагдах шат маргааш эхлэх бөгөөд манай улсаас "The MongolZ" баг оролцож хасагдах шатанд шалгарсан юм. Маргааш тэд Бразилын "Furia" багтай 17:45 цагт тоглохоор боллоо. Хоёр баг өмнө нь thunderpick world championship-2025 тэмцээнд таарч 0-2 харьцаагаар хожигдож байсан юм.

Манай залуус IEM Chengdu 2025 тэмцээний А хэсэгт орж эхний тоглолтоо Европын холбооний HEROIC багтай тоглож 2-1 (Overpass 10-13, Inferno 13-6, Ancient 13-5) харьцаагаар хожиж, дараа нь Данийн Astralis багтай тоглож 0-2 (Nuke 11-13, Inferno 8-13, Ancient 0-0) харьцаагаар хожигдсон юм.

Улмаар доод хүснэгт рүү унаж хожигдох эрхгүй тоглосон юм. Тэд Бразилын PaiN Gaming багтай тоглож 2-1 (Nuke 9-13, Ancient 13-6, Inferno 16-13) харьцаагаар хожиж, хасагдах шатны эрхийн төлөө ОХУ-ын "Team Spirit" багтай 2-1 (Dust2 13-7, Ancient 16-19, Mirage 13-6) харьцаагаар хожсоноор шигшээ шатанд шалгарсан юм.

Энэ удаагийн тэмцээнд"The MongolZ" багийн Senzu /М.Азбаяр/ сэлгээнд сууж байгаа бөгөөд түүний орлож Сontrolez⁠ /Б.Өнөдэлгэр/ оролцсон байгаа бөгөөд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/  нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ