CS2 тоглоомын ээлжит тэмцээн болох 1 сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Chengdu 2025" болж байна. Тус тэмцээний хасагдах шатны тоглолтод манай улсаас "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд Бразилын "Furia" багтай энэ жил долоо дахь удаагаа тоглож байна. Өмнө нь зургаан нь удаа таарахдаа эхний гурван тоглолтод "The MongolZ" баг хожил байгуулж байсан бол сүүлийн гуравт нь хожигдол хүлээгээд байгаа юм.
Дөнгөж сая болсон тоглолтод манай залуус 0-2 (Mirage 5-13, Overpass 10-13, Inferno 0-0) харьцаагаар хожигдол хүлээлээ. Улмаар манай залуус энэ тэмцээнийг 5-6-р байраар 12500 ам.долларын шагналтай тоглолтыг өндөрлүүлж байгаа байна. Тэдний дараагийн тэмцээн BLAST Rivals Fall 2025 тэмцээн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-16 хооронд болох юм.

Манай залуус IEM Chengdu 2025 тэмцээний А хэсэгт орж эхний тоглолтоо Европын холбооний HEROIC багтай тоглож 2-1 (Overpass 10-13, Inferno 13-6, Ancient 13-5) харьцаагаар хожиж, дараа нь Данийн Astralis багтай тоглож 0-2 (Nuke 11-13, Inferno 8-13, Ancient 0-0) харьцаагаар хожигдсон юм.
Улмаар доод хүснэгт рүү унаж хожигдох эрхгүй тоглосон юм. Тэд Бразилын PaiN Gaming багтай тоглож 2-1 (Nuke 9-13, Ancient 13-6, Inferno 16-13) харьцаагаар хожиж, хасагдах шатны эрхийн төлөө ОХУ-ын "Team Spirit" багтай 2-1 (Dust2 13-7, Ancient 16-19, Mirage 13-6) харьцаагаар хожсоноор шигшээ шатанд шалгарсан юм.
Энэ удаагийн тэмцээнд"The MongolZ" багийн Senzu /М.Азбаяр/ сэлгээнд сууж байгаа бөгөөд түүний орлож Сontrolez /Б.Өнөдэлгэр/ оролцсон байгаа бөгөөд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байна.
