• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш

Гоо сайхан ертөнцийг аварна гэх үг бий. Дэлхийн түүх, сонгодог уран зохиолын гол зангилаа үзэсгэлэн гоо бүсгүйчүүд дээр орших нь цөөнгүй.  Тиймдээ ч дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг ХХ зууны дунд үеэс зохиох болжээ. Гагцхүү энэхүү тэмцээнүүд нь гадаад үзэсгэлэнгийн сацуу дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг тольдон шалгаруулдгаараа онцлог юм. Дэлхийн хамгийн алдартай таван миссийн тэмцээний нэг болох 63 дахь удаагийн “Miss international” тэмцээн энэ сарын 27-нд Япон улсад болох юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 21 дэх удаагийн “Мисс Монголиа-2025” тэмцээний “Тэргүүн мисс” Ц.Баярчимэгийг энэ удаагийн буландаа онцолж байна. 

“Үнэнч тууштай байдал миний давуу тал”

Даашинз өмсөж, титэм зүүсэн үлгэрийн гүнж эсвэл дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэг, хүмүүнлэг ажлаараа гайхагдсан гоо бүсгүй болохыг магадгүй ихэнх охид нууцхан сэтгэлдээ тээж явсныг таашгүй. Харин өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохоор тууштай хөдөлмөрлөсөн охидын нэг бол Ц.Баярчимэг юм. Тэрээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрж, өссөн бөгөөд одоо МУИС-д сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж байна. Угтаа эмч болохыг мөрөөддөг байсан бяцхан сурагч мэргэжил сонгох чухал давааны наана ирж, өөрийнхөө сонирхол, хийхийг хүсэж буй зүйлийнхээ талаар нарийн тунгаатал сэтгэл судал гэх олон салбарын уулзварт зүрх сэтгэл нь огтлолцсон гэнэ. Харин одоо тэр мэргэжлээрээ төгсөх курст суралцахын сацуу эх орноо төлөөлөн дэлхийн тайзнаа өрсөлдөх их аяны богцоо бэлдэж байна. 
“Би багаасаа загвараар хичээллэхийг хүсдэг байлаа. Гэвч суманд маань энэ боломжгүй байв. Тиймээс оюутан болоод сэтгэлийн чанд дахь хүсэл мөрөөдлийнхөө гарааг эхлүүлсэн. Харин одоо Андра академид харьяалагддаг. Загварын анхны болон үе үеийн багш нар, гэр бүл, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье” гэсэн юм.  Тэрээр анх "Мисс Монголиа-2022" тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлж оролцож шилдэг 15-д шалгарч байлаа. Түүнээс хойш өөртөө зорилго тавьж, гурван жилийн турш гадаад хэлээ сайжруулах зэргээр өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, туршлага хуримтлуулжээ. Тиймдээ ч бие, сэтгэл зүй нь хэдийнээ бэлэн болж үндэсний ялагч болохдоо тун итгэлтэй байв. Түүнчлэн тэрээр “Охид бүр өөрийн онцлог, бусдаас ялгарах гоо үзэсгэлэнтэй байдаг. Харин миний давуу тал үнэнч тууштай байдал юм болов уу. Хүн амар хялбараар амжилтад хүрнэ гэж хэзээ ч байдаггүй. Харин зорилгынхоо төлөө тууштай зүтгэж хөдөлмөрлөвөл зорьсондоо хүрнэ гэдэгт бат итгэдэг” гэж инээмсэглэн ярьсан юм. 

“Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш”

Хүн бүр миссийн тухай ярьдаг ч мисс гэх цолны утга учрыг төдийлөн гүн мэддэггүй. Харин энэ тухай тэрээр “Бэлдэж байх хугацаанд мисс болчихвол миний зорилго биелнэ гэж боддог байлаа. Харин мисс болсны дараа энэ нь зөвхөн хөөрхөн сайхан байхын нэр биш. Харин бусдадаа урам зориг өгч, үлгэр дуурайлал болсон хүн байдгийг ойлгосон”  гэв.
“Miss international” тэмцээн нь тогтвортой хөгжлийн 17 зорилтод чиглэсэн видео бэлтгэж оролцдогоороо онцлог. Харин энэ жил тэмцээний нэг төрөл болж  байгаа юм. Тэгвэл манай мисс Ц.Баярчимэг энэ төрөлд цөлжилтийн асуудлыг хөндөж байгаа ажээ. “Би говьд төрж өссөн хүүхэд. Манай аймаг гэлтгүй Монгол орон уул уурхай, бэлчээрийн даац, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цөлжиж байна. Үүнд ямар арга хэмжээ авбал зохих талаар болон 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ийн СОР 17 хурлын талаар видео дээрээ тусгаж байгаа” гэсэн юм. Харин авьяас номинацид монгол уран бичлэгийн үзүүлбэрийг хатны бүжигтэй хослуулах аж.
Тэрээр энэхүү олон улсын миссийн тэмцээнд эх орныхоо түүх, уламжлалыг сурталчилж, Монголынхоо нэрийг өндөрт өргөж, монгол охидын элгэмсэг найрсаг, ухаалаг зан байдлыг харуулж, өөрийнхөө авьяас чадварыг сорихоос гадна бусад улсын шилдэг гоо бүсгүйчүүдээс суралцаж, өмнөх миссүүдийнхээ амжилтыг ахиулах зорилготой байгаагаа хуваалцав. Мөн өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдөлдөө тууштай хөдөлмөрлөвөл  бүтэхгүй зүйл гэж үгүй гэсэн юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн...
МАН-ын бүлэг завсарлага авснаар...

Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш

Номин 2025-11-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш

Гоо сайхан ертөнцийг аварна гэх үг бий. Дэлхийн түүх, сонгодог уран зохиолын гол зангилаа үзэсгэлэн гоо бүсгүйчүүд дээр орших нь цөөнгүй.  Тиймдээ ч дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг ХХ зууны дунд үеэс зохиох болжээ. Гагцхүү энэхүү тэмцээнүүд нь гадаад үзэсгэлэнгийн сацуу дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг тольдон шалгаруулдгаараа онцлог юм. Дэлхийн хамгийн алдартай таван миссийн тэмцээний нэг болох 63 дахь удаагийн “Miss international” тэмцээн энэ сарын 27-нд Япон улсад болох юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 21 дэх удаагийн “Мисс Монголиа-2025” тэмцээний “Тэргүүн мисс” Ц.Баярчимэгийг энэ удаагийн буландаа онцолж байна. 

“Үнэнч тууштай байдал миний давуу тал”

Даашинз өмсөж, титэм зүүсэн үлгэрийн гүнж эсвэл дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэг, хүмүүнлэг ажлаараа гайхагдсан гоо бүсгүй болохыг магадгүй ихэнх охид нууцхан сэтгэлдээ тээж явсныг таашгүй. Харин өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохоор тууштай хөдөлмөрлөсөн охидын нэг бол Ц.Баярчимэг юм. Тэрээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрж, өссөн бөгөөд одоо МУИС-д сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж байна. Угтаа эмч болохыг мөрөөддөг байсан бяцхан сурагч мэргэжил сонгох чухал давааны наана ирж, өөрийнхөө сонирхол, хийхийг хүсэж буй зүйлийнхээ талаар нарийн тунгаатал сэтгэл судал гэх олон салбарын уулзварт зүрх сэтгэл нь огтлолцсон гэнэ. Харин одоо тэр мэргэжлээрээ төгсөх курст суралцахын сацуу эх орноо төлөөлөн дэлхийн тайзнаа өрсөлдөх их аяны богцоо бэлдэж байна. 
“Би багаасаа загвараар хичээллэхийг хүсдэг байлаа. Гэвч суманд маань энэ боломжгүй байв. Тиймээс оюутан болоод сэтгэлийн чанд дахь хүсэл мөрөөдлийнхөө гарааг эхлүүлсэн. Харин одоо Андра академид харьяалагддаг. Загварын анхны болон үе үеийн багш нар, гэр бүл, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье” гэсэн юм.  Тэрээр анх "Мисс Монголиа-2022" тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлж оролцож шилдэг 15-д шалгарч байлаа. Түүнээс хойш өөртөө зорилго тавьж, гурван жилийн турш гадаад хэлээ сайжруулах зэргээр өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, туршлага хуримтлуулжээ. Тиймдээ ч бие, сэтгэл зүй нь хэдийнээ бэлэн болж үндэсний ялагч болохдоо тун итгэлтэй байв. Түүнчлэн тэрээр “Охид бүр өөрийн онцлог, бусдаас ялгарах гоо үзэсгэлэнтэй байдаг. Харин миний давуу тал үнэнч тууштай байдал юм болов уу. Хүн амар хялбараар амжилтад хүрнэ гэж хэзээ ч байдаггүй. Харин зорилгынхоо төлөө тууштай зүтгэж хөдөлмөрлөвөл зорьсондоо хүрнэ гэдэгт бат итгэдэг” гэж инээмсэглэн ярьсан юм. 

“Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш”

Хүн бүр миссийн тухай ярьдаг ч мисс гэх цолны утга учрыг төдийлөн гүн мэддэггүй. Харин энэ тухай тэрээр “Бэлдэж байх хугацаанд мисс болчихвол миний зорилго биелнэ гэж боддог байлаа. Харин мисс болсны дараа энэ нь зөвхөн хөөрхөн сайхан байхын нэр биш. Харин бусдадаа урам зориг өгч, үлгэр дуурайлал болсон хүн байдгийг ойлгосон”  гэв.
“Miss international” тэмцээн нь тогтвортой хөгжлийн 17 зорилтод чиглэсэн видео бэлтгэж оролцдогоороо онцлог. Харин энэ жил тэмцээний нэг төрөл болж  байгаа юм. Тэгвэл манай мисс Ц.Баярчимэг энэ төрөлд цөлжилтийн асуудлыг хөндөж байгаа ажээ. “Би говьд төрж өссөн хүүхэд. Манай аймаг гэлтгүй Монгол орон уул уурхай, бэлчээрийн даац, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цөлжиж байна. Үүнд ямар арга хэмжээ авбал зохих талаар болон 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ийн СОР 17 хурлын талаар видео дээрээ тусгаж байгаа” гэсэн юм. Харин авьяас номинацид монгол уран бичлэгийн үзүүлбэрийг хатны бүжигтэй хослуулах аж.
Тэрээр энэхүү олон улсын миссийн тэмцээнд эх орныхоо түүх, уламжлалыг сурталчилж, Монголынхоо нэрийг өндөрт өргөж, монгол охидын элгэмсэг найрсаг, ухаалаг зан байдлыг харуулж, өөрийнхөө авьяас чадварыг сорихоос гадна бусад улсын шилдэг гоо бүсгүйчүүдээс суралцаж, өмнөх миссүүдийнхээ амжилтыг ахиулах зорилготой байгаагаа хуваалцав. Мөн өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдөлдөө тууштай хөдөлмөрлөвөл  бүтэхгүй зүйл гэж үгүй гэсэн юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

4 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах