Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох байнгын хороогоор ороогүй учраас хэлэлцэх асуудалгүй болж өндөрлөлөө. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  болон Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  асуудал холбогдох байнгын хороогоор орж хэлэлцэж шийдвэрлэгдээгүй тул УИХ-ын нэгдсэн чуулган руу орж ирээгүй. 

Мөн Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 зүйллийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн эсэх талаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгах байсан. МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд орж ирээгүй тул уг саналыг нэгдсэн чуулган дээр хураахаар хойшлуулж байна.

Байнгын хорооны санал хураалтын дүнтэй хамаараад Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг эгүүлэн татна гэж заасныг зөрчсөн эсэх талаар УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хү­сэлт гаргах саналыг дэмжье гэсэн сана­лаар санал хураах байсан. Саналыг хойш­луулж байна. Өнөөдрийн нэгдсэн ху­рал­даанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулган өндөрлөснийг мэдэгдье”  гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ