CS2 тоглоомын ээлжит тэмцээн болох 1 сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Chengdu 2025" өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас "The MongolZ" баг оролцож байгаа.
Энэ удаагийн тэмцээнд"The MongolZ" багийн Senzu /М.Азбаяр/ сэлгээнд сууж байгаа бөгөөд түүний орлож Сontrolez /Б.Өнөдэлгэр/ оролцсон юм.
Манай залуус өнөөдөр IEM Chengdu 2025 тэмцээний эхний тоглолтоо өчигдөр Европын холбооний HEROIC багтай тоглож 2-1 (Overpass 10-13, Inferno 13-6, Ancient 13-5) харьцаагаар хожсон байна. Улмаар өнөөдөр Данийн Astralis багтай 17:30 цагт тоглоно. Тэд өмнө нь энэ оны хоёрдугаар сард болсон PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд 0-2 харьцаагаар хожигдож байсан юм.
	