CS2 тоглоомын ээлжит тэмцээн болох 1 сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Chengdu 2025" өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд өчигдөр Данийн Astralis багтай тоглож 0-2 (Nuke 11-13, Inferno 8-13, Ancient 0-0) харьцаагаар хожигдсон юм.
Улмаар тэд доод хүснэгт рүү унасан бөгөөд өнөөдөр 12:30 цагт Бразилын PaiN Gaming багтай тоглохоор боллоо. Манай залуус IEM Chengdu 2025 тэмцээний эхний тоглолтоо Европын холбооний HEROIC багтай тоглож 2-1 (Overpass 10-13, Inferno 13-6, Ancient 13-5) харьцаагаар хожсон билээ.
Энэ удаагийн тэмцээнд"The MongolZ" багийн Senzu /М.Азбаяр/ сэлгээнд сууж байгаа бөгөөд түүний орлож Сontrolez /Б.Өнөдэлгэр/ оролцсон байгаа бөгөөд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байна.
